Роатан

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Suspendisse felis erat, placerat a tortor quis, egestas vehicula orci.

Category:

Description

 

Роатан
Изотретинойн
10мг гелэн капсул

НАЙРЛАГА:
Нэг гелэн капсул:
Изотретинойн ……………………………………10 мг агуулна
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Изотретинойн бол ретинойд юм. Энэ нь цис изомер бүхий третинойн бөгөөд хүчил
хэлбэрийн витамин А уламжлал юм. Изотретинойныг өөр эмчилгээнд үр дүн өгөөгүй
хүнд хэлбэрийн батганы эмчилгээнд уухаар хэрэглэх ба хөнгөн зэргийн батганы үед
түрхлэг байдлаар хэрэглэдэг. Өсвөр насны хүндрэлгүй батганы эмчилгээнд
хэрэглэхгүй. Изотретинойныг хэд хэдэн арьсны эмгэг болон зарим төрлийн хавдарын
үед туршиж үзсээр байна.
ФАРМАКОКИНЕТИК:
Изотретинойныг ууж хэрэглэснээс 1-4 цагийн дараа цусанд хамгийн дээд
концентрациар илэрдэг. Ходоод нарийн гэдэсний замаар шимэгдэх ба хоолтой хамт
хэрэглэх нь шимэгдэлтийг нэмэгдүүлдэг. Ууж хэрэглэхэд биохүртэхүй бага байх
магадлалтай бөгөөд энэ нь нарийн гэдэсний ханын солилцоо болон элгээр дамжин
өнгөрсөнтэй холбоотой. Изотретинойн нь ийлдсийн уурагтай холбогдох өндөр
чадвартай. Изотретинойны изомерууд третинойн, изотретинойн, третинойны бусад
метаболитууд нь гэдэс элэгний замд дахин эргэлтэнд орж 4 оксо-изотретинойн болох
үндсэн метаболит болж хувирдаг. Изотретинойн 10-20 цагийн дараа бүрэн задардаг
хэдий ч 4 оксо-метаболит нь дээд тал нь 50 цаг хүртэлх хугацаанд задарч болно.
Эмчилгээ хийж дуусснаас 2 долоо хоногийн дараа ретинойд нь физиологийн
хэмжээндээ эргэн ордог. Тэнцүү хэмжээний эмийн бодис хувирахгүйгээр өтгөнөөр
болон метаболит байдлаар шээсээр ялгарна. Изотретинойн нь ихэсийн хоригийг
нэвтэрдэг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Өмнө нь хийгдсэн батганы эмчилгээнд үр дүнгүй хүнд хэлбэрийн батга (зангилаа-цист
хэлбэрийн) ялангуяа цист хэлбэрийн батга, их биеэр байрласан конглобат хэлбэрийн
батганы эмчилгээнд хэрэглэнэ. Изотретинойныг эмчийн зааврын дагуу жороор олгох ба
системийн ретинойд хэрэглэж байсан туршлагатай арьсны эмч мөн жирэмсэн үед
хэрэглэхэд ургийн гажиг үүсгэх эрсдлийг ойлгосон эмч зөвлөнө.
ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН:
Батганы эмчилгээнд хэрэглэж эхлэхдээ өдөрт 0.5мг/кг тунгаар цаашлаад 1мг/кг тунгаар
уулгах ба хоолтой хамт өдөрт нэг удаа эсвэл тунг 2 хувааж ууж болно. Тун тохируулах
ба шаардлагатай гэж үзвэл 4 долоо хоногийн дараа өдөрт 1мг/кг хүртэл тунг
нэмэгдүүлж үйлдэл болон гаж нөлөөг хянна.
Хэрвээ эхний тун өвчтөнд харшилж байвал цаашлаад өдөрт 0.1-0.2 мг/кг тунгаар
уулгана. Маш хүнд хэлбэрийн батгатай эсвэл нүүрний оронд эхлэж их биеэр батга

гарсан өвчтөнд дээд тун нь өдөрт 2мг/кг тунгаар уулгахыг зөвшөөрдөг. Эхний
эмчилгээний дараагаар батга улам даамжрах тохиолдол гардаг хэдий ч эмчилгээнээс
7-10 хоногийн дараа багасдаг.
Нийт цистын тоо 70%-р буурах хүртэл 12-20 долоо хоногийн хугацаанд эмчилгээг
үргэлжлүүлнэ. Эмчилгээг дуусгаснаас хойш хэдэн сарын хугацаанд сайжрал
хадгалагдах ба намжилт үргэлжилсэн хэвээр байдаг.
Давтан эмчилгээг хийхийг зөвлөдөг хэдий ч шаардлагатай тохиолдолд хийнэ. Батганы
эмчилгээнд сайжрал өгөөд зогсоосноос хойш хамгийн багадаа 2 сарын хугацаанд эм
уулгахгүй байсны дараагаар давтан эмчилгээг хийнэ.
ГАЖ НӨЛӨӨ/СӨРӨГ НӨЛӨӨ:
Изотретинойн болон бусад уухаар хэрэглэдэг ретинойдын гаж нөлөө нь витамин А-ийн
гаж нөлөөтэй ижил, тун хамааралтай ба эргэх шинж чанартай байдаг. Хамгийн нийтлэг
илэрдэг гаж нөлөө нь арьс салст хуурайших ба арьс гуужих, хагарах, нүүр улайх,
уруулын үрэвсэл, арьсны загатнаа, хамраас цус гарах, нүдний салстын үрэвсэл, ам
гэмтэх, алга улны гуужилт, нүдний эвэрлэгийн тунгалаг байдал алдагдах, нүд
хуурайших, хараа өөрчлөгдөх, яс ургах ба яс булчингийн шинж тэмдгүүд
илэрнэ.Ийлдсэн дэх триглицерид, элэгний фермент, улаан эсийн тунах хурд, цусны
сахар ихэссэн гэж тэмдэглэгдсэн. Цусан дахь триглицеридын түвшин өндөртэй хүмүүст
нойр булчирхайн үрэвсэл тохиолдож болно. Бусад гаж нөлөөнд үс шингэрэх (ихэнхдээ
эргэлтгүй), гэрэлд мэдрэг болох, арьсны нөсөөжилт өөрчлөгдөх, паранихи, ходоод
гэдэсний замын зовиур, шарлалт, элэгний үрэвсэл, толгой өвдөх, нойрмоглох, хөлрөх,
зан араншин өөрчлөгдөх, солиорлын шинж, сэтгэл гутрал, амиа хорлох зан үйл, хоргүй
гавлын дотоод даралт ихдэлт, таталт, васкулит, хэт мэдрэгшлийн хариу урвал болох
анафилакси, арьсны халдвар, бүдүүн гэдэсний үрэвслийн хам шинж зэрэг орно.
Изотретинойн болон бусад ретинойд нь ургийн гажиг үүсгэдэг. Изотретинойныг түрхэж
хэрэглэхэд илрэх гаж нөлөө нь ууж хэрэглэх третинойнтой ижил.
АНХААРУУЛГА БА ЭСРЭГ ЗААЛТ
Изотретинойн нь ургийн гажиг үүсгэдэг тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэх эсрэг
заалттай. Эмэгтэй өвчтнүүдэд зөвлөхдөө изотретинойн ууж хэрэглэхээс 1 сарын
өмнөөс эхлээд жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх хэрэгтэй. Эмчилгээ хийж байх
хугацаанд болон эмчилгээг дуусснаас 1 сарын дараа жирэмсэн болохыг хориглоно.
Изотретинойны сөрөг нөлөө илэрч байгаа, цусанд липидын хэмжээ, витамин А хэмжээ
ихэссэн өвчтнүүд, хөхүүл ээжүүд цусны донор болох болон жирэмсэн болохоос
татгалзах хэрэгтэй. Сэтгэл гутралын өгүүлэмжтэй хүнд изотретинойныг болгоомжтой
хэрэглэх ба сэтгэл гутралын шинж тэмдгийн илрэлийг хянах хэрэгтэй.
Эмчилгээ хийж эхлэхээс өмнө, эмчилгээ хийж эхлээд сарын дараа, эмч төлөвлөж
элэгний үйл ажиллагаа, түргэвчилсэн аргаар сахарыг тодоройлно. Чихрийн шижингийн
урьдал болон чихрийн шижинтэй өвчтнүүдэд цусан дах сахарыг хянах хэрэгтэй. Удаан
хугацааны эмчилгээний үед зарим хүндрентген шинжилгээ хийхийг зөвлөдөг.
Өвчтнүүдийн туршлагаас контакт линз зүүхэд хэцүү болно. Их хэмжээний нарны гэрэл
болон UV туяанд өртөхөөс зайлсхийх хэрэгтэй. Түрхлэг байдлаар третинойн
хэрэглэхдээ анхааруулга зааврыг харж байж хэрэглэж хэрэгтэй.
ЭМИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Изотретинойн хэрэглэж байх үед витамин А-г (хүнсний нэмэлт бүтээгдэхүүн) хамт
хэрэглэхийг хориглох ба энэ нь хордуулах нөлөөг ихэсгэнэ. Тетрациклиныг
изотретинойнтой хамт хэрэглэхэд хоргүй явцтай гавлын дотоод даралт ихэсдэг учир
хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
САВЛАЛТ: 10 блистрээр савлагдсан (Хайрцгандаа 30 ширхэгтэй)
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 30°C хэтрэхгүй тасалгааны хэмд хадгална.
ЧАНАРЫН ТЭМДЭГЛЭГЭЭ: British Pharmacopoeia (BP)
ҮЙЛДВЭРДЭГЧИЙН ХАЯГ: Medica Korea Co.,Ltd.96 Jeyakgongdan 4-gil, Hyangnum-eup,
Hwaseong-si, Gyeoggo-do, Korea