Description
[Найрлага] Нэг граммд агуулагдах бодис
Усан бензоил пероксид ………………………35мг
(Бензоил пероксид 25мг)
[Хэлбэр] Цагаан шар гель
[Заалт] Энгийн батга
[Тун ба хэрэглэх арга]
Түрхэхээс өмнө хамрах хэсгийг угааж өдөрт 1~2 удаа түрхэнэ.
Анхны удаа хэрэглэж байгаа бол өдөрт нэг удаа түрхэж, ямар нэг харшлын урвал илрэхгүй бол тунг өдөрт 2 удаа болгож нэмнэ.
[Анхааруулга]
- Эсрэг заалт
- Эмзэгшсэн арьстай хүмүүс
- Энэхүү эмэнд харшилтай хүмүүс
- Болгоомжтой хэрэглэх
- Хуурай болон харшламтгай тослог арьстай хүмүүс
- Гэмтсэн арьс
- Пропилен гликолд харшилтай хүмүүс
- Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд болон нярай
- Гаж нөлөө
- Энэхүү эм нь хавьтал харшлын дерматит, харшлын дерматит болон тод улаан толбо үүсгэж болно
- Энэ эм нь үс болон даавуу материалыг цайруулж болно
- Хэрэв ноцтой урвал үүсч удаан үргэлжилбэл эмийг зогсоож эмч юмуу эм зүйчээс асууна уу
- Нарны гэрлийн нөлөөнд хэт мэдрэгшилт нэмэгдэж болно
- Хаван, дерматит, тууралт гарч болно
- Анхны удаа түрхэх үед арьс бага зэрэг хорсож болох бөгөөд хэд хоногоос арьс улайж гуужна.
- 1-2 долоо хоногийн дараа арьс гуужиж хуурайшиж болно. Гэхдээ энэ нь эмчилгээний явцад илрэх бөгөөд эмчилгээ зогсвол гуужилт зогсоно.
- Ерөнхий анхааруулга
- Арьс эмзэгшихээс сэргийлж дараахыг анхаарна уу
- Эмзэгшиж мэдрэг болсон арьсан дээр түрхэхгүй байх
- Бусад арьс гуужуулагч болон гүн цэвэрлэгээний бодистой хамт хэрэглэхгүй байх
- Арьс арчилгааны зөөлөн цэвэрлэгч шингэнийг ашиглах хэрэгтэй бөгөөд спирт агуулсан косметикийн бүтээгдэхүүн болон үнэртэй ус хэрэглэхээс зайлсхийх
- Наранд ил гарахаас сэргийлж мөн нарны тос түрхэж хэвших
- UV гэрэл хэрэглэхгүй байх
- Эмзэг нимгэн арьстай хүмүүс ашиглах үед анхаарах
- Эмчилгээний эхэн үед арьс бага зэрэг хорсож эмзэгшиж болно. Энэ нь харшил үүсч байна гэсэн үг биш. Та туршилтын тунгаар 10-15 хоног батга гарсан хэсэгт багаар түрхээд ямар нэг харшлын урвал илэрч байгаа эсэхийг шалгаж болно.
- Хэрэв арьс хорсож эмзэгшвэл тун хоорондын зайг холдуулж, эсвэл тунг багасгаж, шаардлагатай бол зогсоож болно.
- Арьс эмзэгшихээс сэргийлж дараахыг анхаарна уу
- Харилцан үйлчлэл
Бусад батганы эсрэг бүтээгдэхүүнтэй (А витамин агуулдаг) хамт хэрэглэхгүй байх
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
- Жирэмсэн эмэгтэй: Хэрэглэх нь үүсч болох эрсдэлээс илүү ашигтай тохиолдолд л хэрэглэж болно. Энэхүү эмийг жирэмсэн үед хэрэглэх нь аюулгүй эсэх дээр хийсэн хангалттай нотолгоо байхгүй байна.
- Хөхүүл эмэгтэй: Хэрэглэх нь үүсч болох эрсдэлээс илүү ашигтай тохиолдолд л хэрэглэж болно. Энэхүү эм хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй байна.
- Нярай
Нярай хүүхдэд энэ эм нь аюулгүй эсэх талаар хангалттай баримт байхгүй байна.
- Тун хэтрүүлэх
- Хаван, улаан тууралт эсвэл хайрс үүсвэл түрхэхээ зогсооно
- Гаж нөлөөг бууруулахын тулд хүйтэн жин тавьж болно. Тунг хэтрүүлсэнтэй холбоотой дерматит үүсвэл тунг багасгаж болно.
- Хэрэглээ
- Зөвхөн арьсан дээр түрхэнэ
- Нүд, ам болон бусад салстад хүргэхээс зайлсхий
- Шарх болон арьсны гэмтсэн хэсэгт түрхэж болохгүй.
- Хадгалалт
Хүүхэд хүрэхээргүй газар хадгал
[Хадгалалт] Тасалгааны хэмд сайтар тагласан саванд хадгална уу
[Савлагаа] Нэг саванд 30г
[Хадгалах хугацаа] Үйлдвэрлэснээс хойш 36 сар
Үйлдвэрлэгч:Тай Гүк Фарм





