Description
[Найрлага]
Нэг грамм бүрт агуулагдах хэмжээ:
- Лидокайн……………………………………………………… 25 мг
- Прилокайн…………………………………………………… 25 мг
[Харагдах байдал] Цагаан өнгөтэй тос
[Хэрэглэх заалт]
- Арьсны өнгөц давхаргын жижиг мэс ажилбар эсвэл зүүгээр хатгалт хийх үед хэсгийн мэдээгүйжүүлгийн зорилгоор хэрэглэнэ.
- Бэлэг эрхтний салст бүрхэвч дээр хэсгийн мэдээгүйжүүлэг хийх зорилгоор хэрэглэнэ (жишээ нь: кондилом авахын өмнө)
- Хөлийн шархны гадаргууд цэвэрлэгээ хийх эсвэл өнгөн хэсэгт мэс ажилбар хийхийн өмнө мэдээ алдуулалт хийх зорилгоор хэрэглэнэ. (жишээ нь: шарх, түүхий, арьсны үхжил авах)
[Тун, хэрэглэх арга]
- Насанд хүрэгчид
- Арьс: Эмийн түрхлэгийг түрхээд, битүү боолт хийнэ. 1–3 цаг байлгаж болно. Боолтыг авсны дараа 1 цагийн турш мэдээ алдуулалт үргэлжилнэ.
- Зүүгээр хатгалт хийх: 2 граммыг түрхэж, дор хаяж 1 цаг, хамгийн ихдээ 5 цаг байлгана
- Арьсны өнгөн давхаргын жижиг мэс засал: 1.5–2 грамм/10см²-ыг түрхэнэ, дор хаяж 1 цаг байлгана.
- Арьсны өнгөн давхаргын том мэс засал: 1.5–2 грамм/10см²-ыг дор хаяж 2 цаг, хамгийн ихдээ 5 цаг байлгана.
- Бэлэг эрхтний салст бүрхэвч: Кондилом авахын өмнө 1–2 грамм/10см²-ыг 5–10 минут түрхээд авна. Дараа нь ажилбарыг шууд эхлүүлнэ.
- Хөлийн шарх: Эмийн тосон түрхлэгийг түрхэж, битүү боолт хийнэ. Дор хаяж 30 минут байлгана, хэмжээг 10 граммаас хэтрүүлэхгүй. Хэрэв эм арьсаар нэвчүүлэхэд хүндрэлтэй байвал 60 минут хүртэл байлгаж болно. Дараа нь эмийг арилгаж, шархыг 10 минутын дотор угаана. Энэхүү эмийн тосон түрхлэгийг 1–2 сарын хугацаанд 15 удаа хэрэглэхэд үр дүн буураагүй, хэсгийн мэдээгүйжүүлэлт нэмэгддэггүй болох нь тогтоогдсон.
- Арьс: Эмийн түрхлэгийг түрхээд, битүү боолт хийнэ. 1–3 цаг байлгаж болно. Боолтыг авсны дараа 1 цагийн турш мэдээ алдуулалт үргэлжилнэ.
- Нярай, бага насны хүүхэд (3–12 сартай): Нийт тун 2 грамм бөгөөд 16 см² талбайгаас хэтрүүлж болохгүй.
[Анхааруулга]
| 1. Анхаарна уу. Метгемоглобинеми Хэсгийн мэдээгүйжүүлэгч хэрэглэсэнтэй холбоотой метгемоглобинеми үүссэн тохиолдол бүртгэгдсэн. Бүх өвчтөнд энэ байдал үүсэх эрсдэл бий боловч глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай, төрөлхийн эсвэл шалтгаан тодорхойгүй метгемоглобинеми, зүрх ба уушгины эмгэгтэй, 6 сараас доош насны нярай, исэлдүүлэгч бодис болон тэдгээрийн метаболитуудад өртсөн тохиолдлуудад метгемоглобинеми үүсэх илүү өндөр эрсдэлтэй байна. Эдгээр өвчтөнд хэсгийн мэдээгүйжүүлэгч хэрэглэх шаардлагатай бол шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайтар ажиглах шаардлагатай. Метгемоглобинемийн шинж тэмдгүүд нь хэрэглэх үед шууд эсвэл хэдэн цагийн дараа илэрч болох ба захын арьс хөхрөх, цусны өнгө эмгэгээр өөрчлөгдөх байдлаар илэрнэ. Метгемоглобины түвшин тасралтгүй өсөх боломжтой тул төв мэдрэлийн болон зүрх судасны ноцтой хүндрэл (таталт, ком, зүрхний хэм алдалт, нас баралт) үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Эмчилгээ: Эмийг болон бусад исэлдүүлэгч эмүүдийг зогсооно. Хүндрэлийн зэргийг харгалзан хүчилтөрөгч өгөх, шингэн сэлбэх, шаардлагатай тохиолдолд метилен хөх, цус сэлбэх, өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ хийнэ. |
2. Эсрэг заалт (Хэрэглэхийг хориглох)
- Энэ эмийн эсвэл амидын бүлгийн хэсгийн мэдээгүйжүүлэгч эм бэлдмэлийн найрлагат хэт мэдрэг
- Гэмтсэн арьс, салст бүрхэвч, харшлын дерматит эсвэл атопик дерматиттай хүмүүст
- 6 сараас доош насны нярай, бага насны хүүхдэд
- Метгемоглобин үүсгэгч эм хэрэглэж буй 12 сараас доош насны нярайд
- Нярай (жирэмсний 37 долоо хоногоос өмнө төрсөн)
3. Анхааралтай хэрэглэх шаардлагатай өвчтнүүдийн бүлэг:
- Цус багадалт эсвэл метгемоглобинеми үүсгэх эм хэрэглэж буй өвчтөн
- Хүнд өвчтэй, тамирдсан эсвэл өндөр настан
- Хүнд хэлбэрийн элэгний өвчтэй хүн
- Энэ эм нь пропилен гликол агуулдаг тул түүнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ
4. Гаж нөлөө
- Хэсгийн урвал: Арьс цайх, улайх, хавдах, загатнах, халуу оргих
- Бусад: Чонон хөрвөс, судасны хаван, гуурсан хоолойн агшилт, харшлын болон анафилаксийн урвал
-
- Хүүхдэд ховор тохиолдолд метгемоглобинеми үүсч болно
- Атопик дерматиттай хүүхдэд пурпура эсвэл петехи илэрч болох
- Нүдэнд хүргэж болохгүй
5. Ерөнхий анхааруулга
- Прилокайн нь метгемоглобинеми үүсгэх чадвартай
- Насанд хүрэгчдэд зааврын дагуу хэрэглэхэд метгемоглобин үүсэх нь ихэвчлэн эмнэлзүйн ач холбогдолгүй байдаг. Гэсэн хэдий ч глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай, төрөлхийн эсвэл шалтгаан тодорхойгүй метгемоглобинемитэй хүмүүст өндөр эрсдэлтэй.
- Хордлогын шинж тэмдэг тэр бүр илрэхгүй боловч илэрсэн тохиолдолд шинж тэмдгүүд бусад гадуур хэрэглэх хэсгийн мэдээгүйжүүлэгчидтэй ижил төстэй байдлаар илэрнэ. (төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, хүнд тохиолдолд төв мэдрэлийг дарангуйлах, миокардын дарангуйлагдах). Энэ эм нь удаан шингэдэг тул хордлогын шинж тэмдэг илэрч болзошгүй өвчтөнүүдийг хэдэн цагийн турш сайтар ажиглах шаардлагатай.
- БЦЖ зэрэг вакцин болон энэ эмийн үйлчлэгч бодис хооронд харилцан үйлчлэл үүсэх боломжтой.
- Атопик дерматиттай өвчтөнүүдэд түрхэх хугацааг богиносгох хэрэгтэй.
- Эмнэлзүйн туршилтаар энэ эм нь нярайн өсгийний капилляр судаснаас цус авах үед өвдөлт намдаах нөлөөгүй болох нь тогтоогдсон.
- Лидокайныг III ангийн хэм алдалттай өвчтөнд хэрэглэхэд метгемоглобинеми үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой тул ЗЦБ-р хянах шаардлагатай болдог.
6. Харилцан үйлчлэл
- Хэсгийн мэдээгүйжүүлэгч хэрэглэж буй өвчтөнд дараах эмүүдтэй хамт хэрэглэхэд метгемоглобинеми үүсэх эрсдэл нэмэгдэнэ:
Хүснэгт 1. Метгемоглобинемитэй холбоотой эмүүдийн жишээ:
| Эмийн бүлэг | Жишээ эмүүд |
| Нитрат/Нитритууд | азотын исэл, нитроглицерин, нитропруссид, азотын исэл |
| Хэсгийн
мэдээгүйжүүлэгч |
артикаин, бензокаин, бупивакаин, лидокаин, мепивакаин, прилокаин, прокаин, ропивакаин, тетракаин |
| Хавдрын эсрэг эм | циклофосфамид, флутамид, гидроксиуреа, ифосфамид,
расбуриказ |
| Антибиотик | дапсон, нитрофурантоин, пара-аминосалицилын хүчил,
сульфонамидууд |
| Хумхааны эсрэг эмүүд | хлороквин, примакин |
| Таталтын эсрэг эмүүд | фенобарбитал, фенитоин, натрийн вальпроат |
| Бусад | ацетаминофен, метоклопрамид, хинин, сульфасалазин |
3. Лидокайн/прилокайн болон III ангийн хэм алдалтын эсрэг эмүүд (жишээ нь: амиодарон, бретилиум, соталол, дофетилид) хооронд хэрхэн харилцан үйлчилдэг талаар тусгайлсан судалгаа хийгдээгүй боловч болгоомжтой хандах хэрэгтэй.
7. Жирэмсэн болон хөхүүл эх
- Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд үзүүлэх нөлөөний талаар мэдээлэл алга.
- Энэ тосонд агуулагдах эмийн бодис нь хөхний сүүгээр ялгардаг.
8. Нярай, бага насны хүүхэд
- 3 сараас доош насны хүүхдэд нэг удаагийн тунгаар хэрэглэх үеийн эмийн тогтвортой байдал, үр нөлөөг судалсан. Түр хугацаанд метгемоглобины хэмжээ нэмэгдсэн боловч эмнэлзүйн ач холбогдолгүй байсан.
- Энэ талаар нотолгоо, мэдээлэл дутуу байгаа тул хүүхдийн бэлэг эрхтний салст бүрхэвч дээр хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.
- 0–12 сартай нярай, бага насны хүүхдүүдийн дунд эмнэлзүйн хангалттай судалгаа хийгдээгүй тохиолдолд метгемоглобин үүсгэгч эмүүдтэй хамт хэрэглэхгүй байх.
9. Хэрэглэх үеийн анхааруулга
- Энэ эм нь нүдний эвэрлэг бүрхэвчийг цочроож болзошгүй тул нүд орчимд хэрэглэхгүй.
- Сонсголын эрхтэнд хортой нөлөө үзүүлж болзошгүй тул чихэнд хэрэглэхгүй бөгөөд чихэнд хатгалт (парацентез) хийхэд хэрэглэхгүй.
- Нээлттэй, идээлсэн шарханд хэрэглэхгүй.
10. Тун хэтрэлт
- Эмнэлзүйн ач холбогдолтой метгемоглобинеми хүүхдэд ховор тохиолддог. Прилокайны өндөр тун метгемоглобиныг нэмэгдүүлдэг. 3 сартай нярайд 125 мг прилокайныг 5 цаг хэрэглэхэд метгемоглобинеми үүсч байгааг тогтоосон. 8.6–17.2 мг/кг лидокайн хүүхдэд хүнд хордлого үүсгэж байсан тохиолдол бий.
- Таталт, төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдах зэрэг хүнд мэдрэлийн шинж илэрвэл таталтын эсрэг эмчилгээ хийж, метгемоглобинеми эсрэг эм болох метилтионин хэрэглэнэ. Уг эм нь эрхтэн тогтолцоонд удаан шимэгддэг тул, хяналтыг урт хугацаанд хийх шаардлагатай.
11. Бусад
Прилокайны метаболит болох о-толуидины хавдар үүсгэх нөлөөг хулгана дээр судалж, дэлүү болон давсганд хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон. Гэхдээ энэ үр дүнг хүн дээр бүрэн дүгнэх боломжгүй. Иймд их хэмжээтэй, удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.
[Хадгалалт]: Агаар орохооргүй саванд, өрөөний хэмд (1–30°С) хадгална
[Хадгалах хугацаа]: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар
[Савлагаа]: 500 грамм
[Үйлдвэрлэгч]: Тай Гүк Фарм ХХК
821, Гымбэкро, Чочонмён, Буёогүн, Чүнчоннамдо, БНСУ






