Патима гель

Патима гель 2.5%

Усан суурьтай бензоил пероксид /benzoyl peroxide/

Category:

Description

[Найрлага] Нэг граммд агуулагдах бодис

Усан бензоил пероксид ………………………35мг

(Бензоил пероксид 25мг)

[Хэлбэр] Цагаан шар гель

[Заалт] Энгийн батга

[Тун ба хэрэглэх арга]

Түрхэхээс өмнө хамрах хэсгийг угааж өдөрт 1~2 удаа түрхэнэ.

Анхны удаа хэрэглэж байгаа бол өдөрт нэг удаа түрхэж, ямар нэг харшлын урвал илрэхгүй бол тунг өдөрт 2 удаа болгож нэмнэ.

[Анхааруулга]

  1. Эсрэг заалт
    • Эмзэгшсэн арьстай хүмүүс
    • Энэхүү эмэнд харшилтай хүмүүс
  2. Болгоомжтой хэрэглэх
    • Хуурай болон харшламтгай тослог арьстай хүмүүс
    • Гэмтсэн арьс
    • Пропилен гликолд харшилтай хүмүүс
    • Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд болон нярай
  3. Гаж нөлөө
    • Энэхүү эм нь хавьтал харшлын дерматит, харшлын дерматит болон тод улаан толбо үүсгэж болно
    • Энэ эм нь үс болон даавуу материалыг цайруулж болно
    • Хэрэв ноцтой урвал үүсч удаан үргэлжилбэл эмийг зогсоож эмч юмуу эм зүйчээс асууна уу
    • Нарны гэрлийн нөлөөнд хэт мэдрэгшилт нэмэгдэж болно
    • Хаван, дерматит, тууралт гарч болно
    • Анхны удаа түрхэх үед арьс бага зэрэг хорсож болох бөгөөд хэд хоногоос арьс улайж гуужна.
    • 1-2 долоо хоногийн дараа арьс гуужиж хуурайшиж болно. Гэхдээ энэ нь эмчилгээний явцад илрэх бөгөөд эмчилгээ зогсвол гуужилт зогсоно.
  4. Ерөнхий анхааруулга
    • Арьс эмзэгшихээс сэргийлж дараахыг анхаарна уу
      • Эмзэгшиж мэдрэг болсон арьсан дээр түрхэхгүй байх
      • Бусад арьс гуужуулагч болон гүн цэвэрлэгээний бодистой хамт хэрэглэхгүй байх
      • Арьс арчилгааны зөөлөн цэвэрлэгч шингэнийг ашиглах хэрэгтэй бөгөөд спирт агуулсан косметикийн бүтээгдэхүүн болон үнэртэй ус хэрэглэхээс зайлсхийх
      • Наранд ил гарахаас сэргийлж мөн нарны тос түрхэж хэвших
      • UV гэрэл хэрэглэхгүй байх
      • Эмзэг нимгэн арьстай хүмүүс ашиглах үед анхаарах
    • Эмчилгээний эхэн үед арьс бага зэрэг хорсож эмзэгшиж болно. Энэ нь харшил үүсч байна гэсэн үг биш. Та туршилтын тунгаар 10-15 хоног батга гарсан хэсэгт багаар түрхээд ямар нэг харшлын урвал илэрч байгаа эсэхийг шалгаж болно.
    • Хэрэв арьс хорсож эмзэгшвэл тун хоорондын зайг холдуулж, эсвэл тунг багасгаж, шаардлагатай бол зогсоож болно.
  5. Харилцан үйлчлэл

Бусад батганы эсрэг бүтээгдэхүүнтэй (А витамин агуулдаг) хамт хэрэглэхгүй байх

  1. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
    • Жирэмсэн эмэгтэй: Хэрэглэх нь үүсч болох эрсдэлээс илүү ашигтай тохиолдолд л хэрэглэж болно. Энэхүү эмийг жирэмсэн үед хэрэглэх нь аюулгүй эсэх дээр хийсэн хангалттай нотолгоо байхгүй байна.
    • Хөхүүл эмэгтэй: Хэрэглэх нь үүсч болох эрсдэлээс илүү ашигтай тохиолдолд л хэрэглэж болно. Энэхүү эм хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй байна.
  2. Нярай

Нярай хүүхдэд энэ эм нь аюулгүй эсэх талаар хангалттай баримт байхгүй байна.

  1. Тун хэтрүүлэх
    • Хаван, улаан тууралт эсвэл хайрс үүсвэл түрхэхээ зогсооно
    • Гаж нөлөөг бууруулахын тулд хүйтэн жин тавьж болно. Тунг хэтрүүлсэнтэй холбоотой дерматит үүсвэл тунг багасгаж болно.
  2. Хэрэглээ
    • Зөвхөн арьсан дээр түрхэнэ
    • Нүд, ам болон бусад салстад хүргэхээс зайлсхий
    • Шарх болон арьсны гэмтсэн хэсэгт түрхэж болохгүй.
  3. Хадгалалт

Хүүхэд хүрэхээргүй газар хадгал

[Хадгалалт] Тасалгааны хэмд сайтар тагласан саванд хадгална уу

[Савлагаа] Нэг саванд 30г

[Хадгалах хугацаа] Үйлдвэрлэснээс хойш 36 сар

Үйлдвэрлэгч:Тай Гүк Фарм