Бид чанарыг эрхэмлэнэ
ИГА ХХК
Бидний тухай
ИГА ХХК нь 2016 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид арьсны зонхилох өвчин, арьс гоо заслын эмчилгээний олон улсын стандартад нийцсэн аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.


Түүхэн замнал
2025 он
3 шинэ эм бүртгэл явагдаж байна
2022 он
Улсын хэмжээнд 80 гаруй арьс гоо заслын эмнэлэгүүдэд эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн импортлон түгээж эхэлсэн.
ЭЭХЗГ -д 2 шинэ эмийг амжилттай бүртгүүлсэн
2020 он
Томоохон эмийн сүлжээнүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж +100 эмийн сангаар дамжуулан орон даяар түгээлт хийж эхэлсэн
ИГА ХХК-ын охин компани Дерма Солюшн гоо заслын эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
2019 он
ЭЭХЗГ -д 3 шинэ эмийг амжилттай бүртгүүлсэн
2016 он
Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, нийлүүлэх тусгай зөвшөөрлийг Монгол дахь Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газраас (ЭЭХЗГ) авсан
2012 он
ИГА ХХК байгуулагдсан
Алсын хараа
Бид Монголын Арьс судлал болон гоо заслын салбарт шинжлэх ухаанд суурилсан чанартай бүтээгдэхүүнийг тогтвортойгоор хангаж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, тогтвортой хөгжсөн, Монгол улсын эм зүйн салбарт жишиг тогтоогч тэргүүлэгч байгууллага болох.
Эрхэм зорилго
Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд эрхэмлэн, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслээр эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулах




















